Вьетнам улсад цагаан будааны “АТМ” ажиллаж байна

Вьетнам улсад коронавирусийн тахлын улмаас ажлаа алдаад буй иргэдэд зориулсан цагаан будааны “АТМ” буюу 24 цагийн будаа тараах автомат төхөөрөмжүүд тавигджээ.

Тус улсад коронавирусийн 265 тохиолдол бүртгэгдэж, өвчтөн нас бараагүй ч халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газраас хөл хорио тогтоож, жижиг бизнесүүд хаалгаа барьж, олон мянган иргэн ажилгүй болсон. Эдгээр .

Будаа авахаар ээлж дараагаа хүлээн зогссон хүмүүс бие биеэсээ хоёр метрийн зайтай зогсох ёстой бөгөөд будаагаа авахаас өмнө гараа ариутгах шаардлагатай аж.

Copy of 2020 04 13T064737Z 2145130482 RC2I3G9WK6VE RTRMADP 3 HEALTH CORONAVIRUS VIETNAM RICEATM 1586775533631 17173312840 original ratio

Нийслэл Ханой хотод том усны саванд агуулагдах будаанаас иргэд 08-17 цагийн хооронд авах боломжтой. Хо Ши Мин хотод будааны АТМ 24 цаг ажиллаж байгаа бол Да Нанг хотод цагаан будааны хоёр АТМ-ыг дараа долоо хоногт байрлуулах юм байна.

5e94d4b78427e91440187e25?width=1100&format=jpeg&auto=webp

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.