Мария Захарова: Одоо л та нар энэ эх орны иргэн нь гэдгээ санаа юу!

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн сард өөрийн фейсбүүк хуудсандаа гадаадад дүрвэсэн оросын баячуудыг шүүмжилсэн нэгэн постыг оруулжээ. Түүний хэлснээр коронавирусийн халдвар гарч, хил хааснаас хойш түүнд дэлхий өнцөг булан бүрээс асар их хэмжээний дуудлага, имэйл, хүсэлтүүд ирэх болсон байна.

Үүнээс нэгэн дуудлагыг тэрээр онцолжээ. Нэлээд чинээлэг гэр бүл Лондон хотод удаан хугацаагаар амьдарч буй хүүгээ эх орондоо буцаан авахаар хувийн онгоц нисгэхийг хүсчээ. “Миний хүү Англид эрүүл мэндийн даатгалгүй болсон, шинжилгээний үнэ 450 фунт стерлинг болоод байна. Орос эх орон руугаа авчирмаар байна” гэсэн аж.

Үүний хариуд Мария Захарова “. Та нарын хөрөнгө оруулалт хийж, үл хөдлөх хөрөнгө худалдаж аван, бизнес эхлүүлсэн улс орнууд чинь одоо хаалганы зүг зааж байна. . Тэрээр нэмэн “Эхлээд улс орон, ард түмнээ хүндэтгэж сур” гэв.

Түүний мэдэгдсэнээр Гадаад хэргийн яамнаас эх орондоо буцаж ирэх шаардлагатай иргэдийн “үнэн зөв” жагсаалтыг гаргаж, холбогдох байгууллагуудад тараах аж.

Эх сурвалж: Мария Захаровагийн албан ёсны фейсбүүк хуудас, uawire.org

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.