БНХАУ: Африкийн 100 гаруй иргэнээс коронавирус илэрчээ

БНХАУ-д Африк гаралтай иргэдийг гадуурхах, үйлчилгээний газрууд тэдэнд үйлчлэхээс татгалзах, зочид буудал оруулахгүй байгаагаас хонох газаргүй болсон тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм. Энэ нь улмаар Хятад-Африкийн дипломат харилцаанд сэв суулгаж болзошгүй гэдгийг онцолж байсан билээ.

Тэгвэл Гуанжоу хотод амьдардаг Африкийн 111 иргэнээс коронавирусийн халдвар илэрснийг Синьхуа агентлаг мэдээлжээ. Тус хотод амьдардаг .

Хятадын Засгийн газар Африк гаралтай гадны иргэдийг хүчээр коронавирусийн шинжилгээнд хамруулж байна гэсэн шүүмжлэлийг үгүйсгэжээ. Гуандонг мужийн захиргаа Хятад, Африк улсууд сайн анд нөхөд, ах дүүс хэвээр байгаа бөгөөд гадны иргэдийг ялгалгүй ижил түвшинд хандаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.