Ойн түймэр Чернобыль руу ойртсоноор, цацрагийн хэмжээ улам нэмэгдсээр байна

Украин улсын хойд нутагт хэдэн өдрийн турш шатаж буй ойн түймэр хаягдаж, эзгүйрсэн Чернобылийн атомын цахилгаан станцад хэдхэн км-ийн зайд ойртон иржээ. Түймэр өмнө нь Чернобылийн АЦС-ын төв байсан Припять хотод хүрээд буй бөгөөд хуучин атомын цахилгаан станцын хамгийн аюултай цөмийн хог хаягдалтай хэсгээс 2 км-ийн зайд шатаж байна.

“Аялал жуулчлалаар их хэмжээний орлого олдог тул хэрэв гал Припятийг бүрэн эзэлбэл хотын эдийн засаг сүйрэх болно” хэмээн аялал жуулчлалын ажилтан Ярослав Емельяненко хэлжээ. .

93140482 708569499888617 5592919224738643968 n

Цагдаа нарын хэлж буйгаар уг түймэр нэгэн иргэн хориотой бүсийн ойролцоох хуурай өвсийг шатаасны улмаас дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш гарч байгаа аж. Үүнээс хойш тусгай техник хэрэгсэлтэй 300 гаруй гал сөнөөгч, зургаан нисдэг тэрэг болон онгоц галыг унтраахаар ажилласаар байна.

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр

.  Хэдийгээр эрх баригчид аюул бага хэмээн мэдэгдэж байгаа ч Greenpeace-ын эрчим хүчний төслийн дарга Рашид Алимов "Цөмийн болон аюултай цацраг идэвхт байгууламж руу ойртож буй гал үргэлж эрсдэлтэй байдаг" гэж хэлэв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй салхины улмаас гал улам хүчээ авчээ. Гарсан гал түймрийн талаар олон нийт ихэд бухимдаж байгаа учир Украины парламент өвс шатаасны торгуулийг өмнөхөөс 18 дахин нугалж 5000 гаруй ам.доллар болгожээ.

Эх сурвалж: BBC, The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.