СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод салхи секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Хөвсгөл аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 1-6 градус, Их нууруудын хотгор болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар хүйтэрч 7-12 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурч, 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-д зарим газраар 14-16 м/с, 18-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 15, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.