ВИДЕО: БГД-ийн 500 сурагч “Багшийн туслах 800” аппликейшнийг нэг сар үнэгүй ашиглана
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Баянгол боловсрол 2020” дэд хөтөлбөрийн хүрээнд төгсөх ангийн сурагчид даа элсэлтийн ерөнхий шалгалтаа цахимаар бэлдэх боломжийг олгож “Багшийн туслах 800” аппликейншнийг нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй ашиглах боломжоор хангалаа.
Баянгол дүүргийн хэмжээнд энэ жил төрийн 17 сургуулийн 12 дугаар ангид 1918 сурагч суралцаж байгаа юм. Зарим сурагчдын хувьд цахимаар хичээлээ давтах боломжгүй, интернэтийн орчин тэр бүр бүрдэж чадахгүй байгаа 500 сурагчдадаа “Багшийн туслах 800” аппликейшнийг нэг сарын турш үнэгүй ашиглах боломжийг Баянгол дүүргийн ЗДТГ-аас олгож, өнөөдөр холбогдох сургуулийн захирал, төлөөлөлд эрхийн бичгийг гардуулан өглөө.
“Багшийн туслах 800” аппликейшнийг дэмжигч “Мобиком” үүрэн холбооны компаниас үнэгүй дататай дугаарыг хамт бэлэглэж буй нь интернетэд холбогдох боломжгүй сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэх боломжоор бүрэн хангаж байгаа явдал юм.
“Багшийн туслах 800” аппликейшн нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй төгсөх ангийн сурагчдад зориулсан мэдээллийн технологид суурилсан шилдэг бүтээгдэхүүн юм.
Хүүхдүүд энэ аппликейшнээс ЭЕШ-ын 7 хичээл болон цахим хичээлүүдийг үзэх боломжтой юм байна. Түүнчлэн энэ сарын 15-наас тус апп-нд гадаад хэлний контентуудыг оруулах бөгөөд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.