У.Хүрэлсүх: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж байна. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байгаа бөгөөд "ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэдгийг мэдэгджээ. 

Мөн бүлгийн хуралдаан дээр УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх талаар ярилцсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Бүлгээс сонгуулийг хойшлуулахгүй, хугацаанд нь хийх шийдвэр гаргасан. Сонгууль явуулах, аюулгүй байдлыг хангах, урьдчилан байдлаар хийх ажлуудыг Засгийн газраас хийх талаар бүлэг дээр ярилцсан. Зохих арга хэмжээг үе шаттайгаар авна” гэсэн юм. 

Бүлгийн хурал дээр гаргасан бусад шийдвэрүүдийн талаар бид удахгүй мэдээлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.