БИЧЛЭГ: Б.Загдааг үргэлжлүүлэн хорих эсэх нь 48 цагийн дараа тодорхой болно

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Б.Загдааг өчигдөр орой цагдаагийн байгууллага баривчлан, ШШГЕГ-ын харьяа 461-р ангид түр саатууллаа. Б.Загдааг хэд хэдэн хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж байгаа боловч, тэрээр хууль сахиулах байгууллагын шаардлагыг үл тоодог, үл хэрэгсдэг, улмаар удаа дараа эсэргүүцэл үзүүлсээр ирсэн нь ийн цагдан хорих шийдвэр гаргахад хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт тус төвд байхдаа удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан гэх Д.Халиун хэвлэлийн бага хурал хийсэн нь даарин дээр давс нэмэв бололтой.

Прокурорын шийдвэрээр баривчлан саатуулсан түүний цагдан хорих хугацааг сунгах эсэхийг 48 цагийн дараа шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.