Улс төрийн 10 гаруй нам, 124 ТББ, Мэргэжлийн байгууллагын 26 холбоог нэгтгэсэн “ШИНЭ” эвсэл байгуулагдсаныг хагас сарын өмнө зарлаж байсан боловч, задарсан гэх бор шувуу тэнэж эхэллээ.
Учир нь эвслийг бүрдүүлсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар Ардчилсан намд нэгдсэн. Тэр ч бүү хэл ШИНЭН-ыг Ж.Батзандантай үүсгэн байгуулсан УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намынхаа гишүүнчлэлээ сэргээсэн гэх мэдээлэл байна.
Хэрэв энэ үнэн бол Шинэ эвсэлд Ж.Батзандан, Б.Жаргалсайхан хоёр л үлдэв бололтой. Б.Жаргалсайханы хувьд нэгэнт цөм хэсэг нь АН руу явсан учир Ж.Батзандантай удаан зууралдахгүй болов уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манжууд яс хаяж дотроос нь хагаралдуулж монголчуудыг хооронд нь хядалцуулдаг шиг битгий худал бичээд бай . 100 саяас +400 саяын үнэтэй АН намд очно гэж байхгүй ээ