Хөл хорионы үеэр зэрлэг цэцэгс ихээр ургаж байна
Дэлхийн нийтийг хамарсан коронавирусийн хөл хорионы үеэр зарим орон нутгийн байгууллагууд замын хөвөө, цэцэрлэгт хүрээлэнгийн өвсийг хадахаа больсноор зэрлэг цэцэгс ихээр ургаж байна.
“Мэдээж бид коронавирусийн тахалд маш их санаа зовж байгаа бөгөөд аль болох хурдан дуусгахыг хүсэж байна. Гэвч байгууллагууд хямралын улмаас өөрсдийн арга барилаа өөрчлөх юм бол олон нийтийн дэмжлэгийг аваад зогсохгүй ирээдүйд сайнаар нөлөөлнө" хэмээн Plantlife ургамлын нийгэмлэгийн Тревор Динес хэлжээ.

Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассан нь зэрлэг цэцгүүдэд ашиг тустай явдал болж байна. Ихэвчлэн авто замын түгжрэлийн улмаас замын ойр хавь азотын хийгээр дүүрэн байдаг. Энэ нь азотын хийнд эмзэг зэрлэг цэцэгс ургах боломжгүй нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.
![]()
"Агаарын чанарт гайхалтай өөрчлөлт гарсан. Бохирдол буурснаар замын хөвөөгөөр зэрлэг цэцэгс ургаж эхэлжээ” гэж Тревор Динес нэмж хэлжээ.

Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.