БИЧЛЭГ: Коронавирусээр нас барагчдыг гэр бүлгүй хүмүүсийн оршуулгын газарт булж байна

Нью-Йорк хотын Харт арал дээр гэр бүлгүй, бүртгэлгүй, ядуу тарчиг хүмүүсийг булдаг оршуулгын газар бий. Харин .

Саяхан ил болсон шинэ зургуудаас арваад хамгаалалтын хувцастай гэрээт ажилчид модон авснуудыг аварга булшинд булж байгааг харж болно.

Ихэнхдээ .

92129148 560478288221562 6379598749072621568 n

Гэхдээ сүүлийн үед булах ажлыг хоригдлуудын оронд гэрээт ажилчид гүйцэтгэх болсон бөгөөд долоо хоногт нэг удаа ажилладаг байсан бол одоо таван өдөр болж нэмэгджээ.

Энэхүү шийдвэр нь коронавирусийн тархалтын улмаас хотын шарил хадгалах газрын багтаамжид тулгараад буй асуудлыг бууруулах зорилготой аж. Шинэ бодлогын талаар хотын Эрүүл мэндийн үзлэгийн албанаас “Одооноос бид цогцсыг 14 хоногийн хугацаанд хадгалаад, хэн нэгэн ирж авахгүй бол уг оршуулгын газар луу илгээх болно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: nypost.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.