“Далан давхар”-ын оршуулгын газарт гарсан түймрийг унтраав

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, иргэдийн нэрлэж заншсанаар “Далан давхар”-ын оршуулгын газарт өнжмөл өвс шатаж байна гэдэг дуудлага мэдээлэл өнөөдөр 15.20 цагт НОБГ-ын шуурхай дуудлагын утсанд иржээ.

Уг түймрийг Чингэлтэй дүүргийн аврах, гал унтраах ангийн 20 алба хаагчид унтраасан бөгөөд түймрийн улмаас дөрвөн га талбай шатсан хэмээн НОБГ-аас мэдээллээ.

Галын шалтгаан нөхцөлийг тогтоох ажлыг цагдаагийн байгууллага хийж байгаа аж.  

93303551 125824162389567 4520492463890104320 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.