БИЧЛЭГ: Ерөнхийлөгч В.В.Путины яриаг "Время" хөтөлбөрийн хөтлөгч "дамжуулжээ"

Оросын төв телевиз ОРТ-1-ийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн уржигдрын /2020.4.8/ дугаарт хөтлөгч нь Монгол улстай холбоотой гэж шууд ойлгогдохоор зүйл ярьсан нь монголчуудын дургүйцлийг төрүүлээд байгаа. Тэрээр "Бид бүгд Ерөнхийлөгчийн зарлигийг дагах ёстой. Зөвлөлтийн үеийн хүүхэд насандаа бид сансрын нисэгчид шиг дүрэмтэй ажиллах ёстой гэж ярьдаг байсан шиг. Гэхдээ энгийн сансрын нисгэгчид биш, харин бидний ахан дүүс болох нэгэн Азийн орны сансрын нисэгчид шиг. Гэвч Ерөнхийлөгч өнөөдөр тэднийг санасангүй, гэхдээ Печенегүүд, Татарчуудыг бол санасан. Харин энэ улсын талаар тэр санасангүй, юм. Тэд тэр үед чадсан юм чинь бид ч гэсэн чадна. Тиймээс одоо гэртээ суух нь чухал" хэмээн ярьсан юм. 

Энэхүү яриа тархсаны дараа хөтлөгчийн үг байв уу, үгүй байсан уу гэдэг яриа гарсан. "Время" хөтөлбөрийн өмнө буюу тэр өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүс нутгийн удирдагч нартай хийсэн цахим уулзалтын үеэр иргэддээ хандан:  

“Хүндэт нөхөд өө! Бүх зүйл дуусдаг, энэ ч бас дуусна. Манай улс хүнд хэцүү сорилттой анх удаа таарч байгаа юм биш: Печенегүүдийг ч, Татаруудыг ч үгүй хийсэн. Орос бүхнийг даван туулсан. Бид энэ коронавирусийн халдварыг ч даван туулах болно. Баярлалаа” хэмээн хэлсэн нь ийнхүү хөтлөгчийн үгээр "баяжин" олонд хүрчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.