LIVE: Харилцаа холбооны салбарынхан 12 тэрбум төгрөгийн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ

Коронавирусийн халдварын үед харилцаа холбооны зохицуулах газар, түүний үүрэн телефоны оператор компаниуд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаагаа өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.ЧИНБАТ:

-Манай оператор компаниуд УОК болон ЭМЯ-аас иргэдэд зоруулсан хүргэдэг 184 сая 42 мянган мессеж буюу 3.7 тэрбум төгөргийн үйлчилгээг үнэгүй үзүүлжээ. Мөн 17 мянган минутын яриаг үнэгүй хийсэн байна. Цахим төлбөр тооцооны данс хоорондын гүйлгээний үнийг 0 төгрөг болгож, олон улсын ярианы төлбөрийг хөнгөлж 70 төгрөг болгосон.

Мөн .

Цаашид оюутан, сурагчдыг цахимаар сурах боломж олгох үүднээс Цахим портал сайтыг бий болгож, үнэгүй цахим хичээл, сургалт авах боломжийг хангахаар боллоо. Коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг шуурхай, нэгдсэн байдлаар хүргэх зориулалттай Мэдээллийн нэгдсэн мобайл аппликейшн гаргана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.