Үр шилжүүлэн суулгах гурван эмнэлгийн удирдлагыг яллагдагчаар тооцов

Хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүмүүст үр шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг 4-5 эмнэлгийг мэргэжлийн хяналтын болон хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн билээ. Хэрэг бүртгэх ажиллагааны явцад гурван эмнэлгийн удирдлага хууль зөрчсөн байж болзошгүй нь тогтоогдож, яллагдагчаар татах тогтоолыг прокурор батлан мөрдөн байцаалтыг нь үргэлжлүүлж буй аж.

Ийм үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн борлуулж байсан бөгөөд тэдгээрийгээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нь тогтоогдсон талаар бид өмнө мэдээлсэн. юм.

Яллагдагчаар татагдсан гурван эмнэлгийн удирдлагын мөрдөн байцаалт удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлэх гэнэ.

onoodor

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.