Тэмээн хяруулын 5,000 жилийн настай нууцлаг өндөгнүүд юу өгүүлэх вэ?

Хэрэв та 5,000 жилийн өмнө амьдарч байсан бол хэн нэгэнд гайхалтай бэлэг өгөхдөө тэмээн хяруулын өндөг сонгох байсан болов уу?

Италийн нутаг дэвсгэрээс анхлан олдсон гайхамшигтай зурж чимэглэсэн тэмээн хяруулын өндөгнүүдийг Лондон дахь Британийн музейд үзүүлэнд тавьжээ. Хэдийгээр 5,000 жилийн настай чимэглэгдсэн нууцлаг түүхтэй өндөгнүүд Италиас олдсон ч уг гарал нь Европт хамааралгүй гэж судлаачид үзээд байгаа юм.

 111722714 paintedmythicalcreature

Олон улсын эрдэмтэн судлаачид, археологичид эдгээр өндөгнүүдийн нууцыг тайлж, түүхийг нь мэдэхээр судалж байна. . Тэр үеийн хүмүүс өндөгнүүдийг зурж будах, яс, үнэт металь, чулуу болон бусад материалаар тансаг чимэглэжээ.

Амьтад, цэцэгс, хээ, цэрэг, дугуйтай тэрэг зэргийн дүрсээр чимэглэсэн таван ширхэг өндөг Британийн музейн цуглуулганд багтсан байна. Археологичид эдгээрийг чинээлэг маягийн хүмүүсийн бунхнаас бусад тансаг хэрэглээний эд зүйлсийн хамт олжээ. Олон мянган жилийн тэртээ тэмээн хяруул зэрлэг ан амьтдын нэг байсан тул тэдэнтэй ойр байна гэдэг эр зориг шаарддаг байжээ.

 111722710 1850 0227 7sheep

 111722798 e584e785 ab68 48c1 ac1d f3546b427d4d

. Зэрлэг тэмээн хяруулын өндөг гэдгийг тогтоосон ч чимэглэл, зургийг бүрэн судалж чадаагүй ба орчин цагийн хүн төрөлхтөний нээж илрүүлж чадаагүй илүү их нууц хадгалагдаж байгаа гэж үзжээ.

http%3A%2F%2Fcdn

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.