Эцэг, эхчүүд хүүхдэдээ эмийн тунг хэтрүүлэн өгдөг

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс явуулсан судалгаагаар эцэг, эхчүүд хүүхдэдээ эм өгөхдөө зориулалтын соруул ашиглалгүйгээр амны халбага ашиглан тунг нь хэтрүүлэх эсвэл багадуулдаг нь батлагдсан байна. байна.

Түүнчлэн эмийн заавар үйлдвэрлэгч орны хэл дээр байдаг нь эцэг, эхчүүдэд томоохон бэрхшээл болдог учир тэд зааврыг уншилгүйгээр хүүхдэдээ өгөх тохиолдол олон байдаг аж. Атланта, Нью-Йорк болон Станфорд, Калифорни дахь хүүхдийн амбулаторт хэвтэн эмчлүүлж буй наймаас доош насны 2100 хүүхдийн асран хамгаалагчаас авсан судалгаагаар эцэг, эхчүүд эмийн зааврыг бараг уншдаггүй нь батлагдсан байна.

Эмийг өндөр тунгаар хэрэглэвэл гаж нөлөө ихсэх, хордох, эрхтэн системийг гэмтээх аюултай. Харин багадуулбал эмчилгээний үр нөлөө буурдаг тул тохирох хэмжээгээр хэрэглэх нь хамгийн чухал. Эмийн тунг милграмм, миллитр, хувь зэрэг олон улсын нэгжээр хэмждэг. Тухайн эмний заавар дээр хэрхэн хэрэглэх тодорхой байдаг учир эм тус бүрийн зааврыг нь уншиж байж хэрэглэхийн чухлыг судалгааны багийнхан онцолжээ.

Эх сурвалж: https://www.livescience.com/48413-parents-causing-epidemic-of-childrens-medication-overdoses.html

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.