Ц.Баатархүү АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр цахимаар хуралдаж, Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн дарга Ц.Баатархүүг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгох шийдвэр гаргажээ. Харин АН-ын ЕНБД Ц.Тувааныг албан тушаал дэвшүүлж, АН-ын Дэд дарга болгосон байна.
АН-ын генсекээр томилогдоод буй Ц.Баатархүү нь:
· 2005-2006 Монгол улсын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Дарга
· 2004-2012 Монголын Лектор Төвийн Захирал
· 2012-2013 Нийслэлийн Засаг даргын орлогч
· 2013-2016 МЛС Трайнинг ХХК-ий УЗ-ын дарга
· 2014-2016 Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын УЗ-ын дарга
· 2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
· 2014-одоо Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх
· 2016 оноос НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн ахлагч
· 2016 оноос МЛС Трайнинг ХХК-ий захирлын албыг хашиж буй залуу боловсон хүчнүүдийн нэг юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.