LIVE: Х.Нямбаатар: "Тесо" корпорацийнхан СХД-ийн иргэдэд үнэгүй эд зүйл тарааж хууль зөрчиж байна
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай ярилцлаа. Сонгинохайрхан дүүрэгт хууль зөрчсөн үйл ажиллагаа гаарч байна хэмээн тэрээр мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Сонгинохайрхан дүүрэг дээр сүүлийн үед УИХ-ын сонгуульд горилсон улстөрчид хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Ардчиллын 30 жилийн ойгоор Ардчилсан намаас айл өрхүүдэд резинэн бээлий, ариутгалын бодис тараасан.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн та ажлаа хийгээч ээ. "Тесо" компанийнхан иргэд сонгогчдод гурил, будаа, боов чихэр, нүүрс үнэ төлбөргүй тарааж байгааг зогсоогооч ээ. Сонгууль шударга явагдах ёстой. Хуучин хувцас тарааж байгаа улстөрийн соёлоо зогсоох ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.