Та цар тахлын үед 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 03-р сарын 25-нд ард түмэндээ хандан уриалга гаргаж, 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийт иргэдийн дунд цахим санал асуулга явуулж эхэлжээ.
Коронавирусийн цар тахлыг Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорил хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрч байна. “Covid19” вирусээр өнөөдрийн байдлаар 1.5 сая гаруй хүн өвчилж, 88 мянга гаруй нь нас баржээ.
Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.