ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, үйлчлэгч нарт нэг сая хүртэл төгрөгийн урамшуулал олгоно

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрээр халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч гээд нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 237 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгаа, эмчийн хяналт зэргнн үргэлжлүүлж байна. Тус төвд 177 хүнийг тусгаарлан, ажиглалтад аваад байгаа тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулав.

Манай улс дэлхийн бусад оронд хэрэглэж байгаа эм бэлдмэл зэргийг эмчилгээндээ ашиглаж, үйлчилгээ үзүүлж байна. Сэжигтэй тохиолдол бүрийг үндсэн оношлуураар үзэж, ХӨСҮТ-ийн Төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг юм. .

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд баярлалаа гэж зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс ” гэлээ.

 ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байна. Энэ баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний ойрын хавьтагчийг олж тогтоох зэрэг үүрэг хүлээсэн бөгөөд мэдээллээ Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагад хүргүүлдэг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.