Сингапур нийтийн бүх төрлийн уулзалт, цугларалтыг хорилоо

Сингапур улс коронавирусийн халдварын тохиолдлыг бага тоонд тогтоон барьж байсан ч ойрын долоо хоногуудад халдварын тохиолдол нэмэгдсээр 1,481 болж, зургаан хүн нас баржээ.

Тиймээс эрх баригчид илүү их хэмжээний гарз хохирол амсахаасаа өмнө олон нийтийн уулзалт, цугларалт, бүх арга хэмжээг цуцалж, хориглож буйгаа Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар дамжуулан мэдэгдээд байна. Үүнд албан ажлын болон хувийн чанартай бүх уулзалт, цугларалт багтжээ.

. Хориг тавдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ хооронд БНСУ-ын Засгийн газар нийслэл Сөүл хот дахь 400 гаруй шөнийн клуб, баарыг хаах шийдвэр гаргажээ. Өнөөдөр хийсэн хэвлэлийн хурал дээр Сөүл хотын дарга Пак Вон Сүн цэнгээний газруудыг энэ сарын 19-ний өдөр хүртэл хаахаа мэдэгдсэн байна.

restmb idxmake amp

. Тус улсад сүүлийн нэг хоногт 53 шинэ тохиолдол илэрч нийт 10,384 хүн халдварласан байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.