Английн гоо бүсгүй титмээ тайлж, эмчийн ажилдаа эргэн оржээ

Их Британийн бүрэлдэхүүн Английн 2019 оны гоо бүсгүйгээр шалгарсан эмч Бхаша Мукержи коронавирусийн эсрэг тэмцэхийн тулд гоо бүсгүйн титмээ тайлж, эмчийн чагнуураа зүүн халаадаа өмсжээ. .

Мукержи энэ жилийн наймдугаар сар хүртэл хүмүүнлэгийн ажлуудад илүүтэй анхаарал хандуулах ёстой байжээ. Гоо бүсгүйг Африк, Турк, Энэтхэг, Пакистан болон Азийн бусад улс орнуудад сайн санааны хандивын аяны элч төлөөлөгчөөр урьсан байна.

Энэ жил 24 настай гоо бүсгүй өнгөрөгч гуравдугаар сарыг Ковентри Мерсиа Лайонс клубынхантай хамтран хандивын аян өрнүүлж Энэтхэг улсад өнгөрүүлжээ. Тэд сургуулиудад зочилж хичээлийн хэрэгсэл, гэртээ ганцаараа орхигдон үлдсэн охидод зориулж мөнгөн тусламж үзүүлсэн байна.

Төрөлх нутаг Их Британид нь коронавирусийн халдварын тархалт эрчимжиж нөхцөл байдал хүндэрснийг гоо бүсгүй өмнө нь ажилладаг байсан Пилгрим эмнэлгийнхээ найзуудаас сонсчээ. Тиймээс эмнэлгийн захиргаатай холбоо барьж ажилдаа эргэж орох хүсэлтээ илэрхийлсэн байна.

Тэрээр Английн гоо бүсгүйн титмээ зүүж хөөрхөн, бас сайхан харагдах нь буруу зүйл мэт санагдаж, эргэж гэртээ харин ажилдаа орж галын шугаманд ажиллаж буй нөхдөдөө туслахыг хүссэн тухайгаа хэлжээ. .

200403120632 03 miss england nhs coronavirus scli exlarge 169

Эх нутагтаа эргэж ирээд хоёр долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, одоо тэрээр ажиллахад бэлэн болсон байна. Их Британи улсад коронавирусийн халдварын 51,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 5,373 иргэн нас бараад байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.