Майкл Жэксоны цагаан бээлий $100 000 зарагджээ
Майкл Жэксоны дууны клип болон тоглолтууддаа өмссөн хиймэл алмаз бүхий цагаан бээлий нь АНУ-ын Техас мужийн дуудлага худалдаагаар 100 мянга гаруй доллароор зарагджээ.
Энэ бол 1987 оны есдүгээр сараас 1989 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн анхны бие даасан аялан тоглолт болох “Bad Tour”-ийн үеэрээ Майкл Жэксон өмсөж алдаршуулсан бээлий юм.
Бээлийг нэрээ нууцалсан худалдан авагч 104,286 ам.доллароор худалдаж авчээ. Тэрээр уг бээлийг анх 1998 онд НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан болохыг батлах бичиг ба дуучны үүсгэн байгуулсан MJJ продакшн компанийн дугтуйн хамт гардан авсан байна.
Эх сурвалж: ria.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.