Америкийн фермерүүд сүүгээ асгаж, Нидерландад төмсөн овоо үүсжээ

. Цар тахлын улмаас зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл үүсээд байгаа нь сүүгээ хаях шалтгаан болсон байна. Энэхүү ферм өдөрт 25-30 мянган галлон сүү ус зайлуулах хоолойгоор урсган хаяж байгаа аж.

Ресторан, сургуулиудын үйл ажиллагаа хаагдсанаар сүү, цөцгийн тос, бяслаг боловсруулах үйлдвэрүүд логистик, баглаа боодлын том асуудалтай тулгараад байна. Сүүн бүтээгдэхүүнүүд маш хурдан мууддаг тул бусад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээс илүү хүнд байдалд оржээ.

“Хэдэн зуун мянган ресторан, сургууль, их дээд сургуулиуд хаагдсанаар бид асар том зах зээлийг алдаад байна" хэмээн Бяслаг үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Жон Умхофер хэлэв.

Гэвч .

92242760 541959580068086 378286644823851008 n

Үүнтэй адил шарсан төмсний эрэлт эрс буурснаар Нидерландын тариаланчид 1 тэрбум орчим кг төмсний овоотой үлдээд байна.

.

Нэгэн хөдөө аж ахуйн байгууллага вирусийн дэгдэлтээс үүдэн нийт хөдөө аж ахуйн салбарт гарах хохирлыг зургаан тэрбум еврогоор үнэлжээ.

Эх сурвалж: tmj4.com, nytimes.com, reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.