Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орно

2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын Мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байгаа юм. Тэрээр МАН-ын Бага хурлын дундуур мөрийн хөтөлбөрийн талаараа танилцуулсан билээ.

Учир нь МАН-ын дэвшүүлэн тавьж буй мөрийн хөтөлбөр бодит амьдралаас хол буюу биелэх боломж муутай байна гэж иргэд, олон нийт үзэж байна.

Түүний хэлснээр МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ/эрс шинэчлэл/, орон сууцжуулах хөтөлбөр багтжээ.

Ингэхдээ:

-

Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацийг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах гэнэ.

Улмаар,

-Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулж, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох,

-Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэнэ,

-Орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төслүүдтэй холбоотой зорилтууд мөрийн хөтөлбөрт орсон,

-Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ,

-

-Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болгоно гэжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.