ВИДЕО: Хорио цээр тогтоосон Хорватын нийслэлд газар хөдөлжээ

Хорват улсын нийслэл Загреб хотод коронавирусийн улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон байсан юм. Хотод өнгөрсөн ням гарагт хүчтэй газар хөдөлж, байшин барилга нурж, машин тэрэг эвдэрсэн байна. .

Нийслэл хотод хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэнээс хорио цээрийн дэглэмд байсан оршин суугчид гадаа гудамжинд гарч цугласан байна. Хотын дарга гадаа гудамжинд цугласан иргэдийг коронавирусээс сэргийлж буцаж гэртээ орохыг зөвлөжээ. .

 111387184 95bebca2 2a9f 4b86 b25e 49b6c56b7f03

Ням гарагт болсон газар хөдлөлтийн хүчийг 5,3 магнитуд байсан гэж тооцоолсон нь 140 жилийн хугацаанд нийслэлд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт юм. Нэг хүүхдийн биеийн байдал муу байгаагаас гадна 16 хүн бэртэж гэмтжээ.

 111390209 060757289 1

Газар хөдлөлтийн улмаас гадаа гарч ирсэн иргэдийг нэгнээсээ  зайгаа барьж хол зогсохыг уриалж, эрх баригчид хоёр ч том байгалийн хүчин зүйлтэй нүүр тулгарч байгааг мэдэгдсэн байна. . Газар хөдлөлтийн чичирхийлэл Австри, Словени улсуудад хилийн ойролцоо мэдрэгдсэн байна.

 111387147 mediaitem111387143

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.