Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2020.03.22/ 08:00-09:00 цагийн хооронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уулзаж, зөвлөлджээ.
Хуралдаанаар, коронавирусний Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдсөн байна.
Энэ дагуу Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж байна. Хурлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хэлэлцэн, тодорхой шийлвэр гаргах юм байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар бид тун удахгүй мэдээлнэ.