У.Хүрэлсүх: Жилдээ ганц тохиох энэ өдөр бол онцгой баярын өдөр юм

Казах түмний Нарны баяр буюу Наурызын баярт зориулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн мэндчилгээ дэвшүүлжээ. 

Жилдээ ганц тохиох энэ өдөр бол хүн бүр өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.

Та бүхний ажил, амьдрал ямагт өөдрөг байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, буян заяа тань зүйл бүрээр өрнөн дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.