Амралтын өдрүүдэд улс орон даяар эрс дулаарна
Энэ амралтын өдрүүдэд улс орон даяар агаарын хэм эрс дулаарч цас, мөс ихээр хайлах тул шар усны үерээс сэрэмжлэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Улаанбаатар хотод өнөөдөр 6 хэм дулаан байх маргааш 14 хэм хүрч халах юм байна.
Баруун аймгуудын нутгаар тухайлбал, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад өнөөдөр 12-14 хэм дулаан байна. Харин Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Дорноговь зэрэг аймгуудад 6-11 хэмийн дулаантай байх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.