Их Британи чөлөөнд суусан эмч мэргэжилтнүүдээ эргүүлэн дууджээ

Их Британид коронавирусийн 3,269 тохиолдол илэрч, 144 хүн нас бараад байна. Тус улс цар тахлын эсрэг тэмцэхийн тулд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон бол сүүлд гаргасан шийдвэрээр тэтгэвэрт гарч чөлөөнд суусан эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эргүүлэн дуудахаар болжээ.

. Тэд галын шугаманд ажиллаж буй хүчийг нэмэгдүүлнэ гэдэгт эрх баригчид найдаж байна.

Засгийн газрын зүгээс бүх эмнэлгүүдийг хамгаалалтын тоног төхөөрөмж, амьсгалын аппаратаар бүрэн хангахаа мэдэгдээд байгаа юм. Мөн сургуулиуд хаалгаа барьсан ч хүүхдүүдийг нь хичээлд явуулах тусгай үүргийн ажилтнуудын нэрсийн жагсаалтыг гаргажээ.

Харин Шотландад ойрын гурван жилд тэтгэвэрт гарсан эрүүл мэндийн салбарын бүх ажилтан Үндэсний эрүүл мэндийн газарт эргэн дуудагдаж албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.