СХД-ийн хүүхдүүд “Багшийн туслах 800” аппликейшнийг ашиглан шалгалтандаа бэлдэх боломжтой боллоо
СХД-ийн ЗДТГ коронавирусийн халдвараас үүдэн сургууль, цэцэрлэг карантилсэн энэ үед төгсөх ангийн сурагчдаа ЭЕШ-даа цахимаар бэлдэх боломжийг олгож "Багшийн туслах 800" аппликейшнтэй хамтарч ажиллахаар боллоо.
Ингэснээрр СХД-ээс Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 1640 хүүхэд "Багшийн туслах 800" аппликейшнийг ашиглан шалгалтандаа бэлдэх боломжтой болж байна.
“Багшийн туслах 800” аппликейшн нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй төгсөх ангийн сурагчдад зориулсан мэдээллийн технологид суурилсан шилдэг бүтээгдэхүүн юм. Хүүхдүүд энэ аппликейнээс ЭЕШ-ын 7 хичээл болон цахим хичээлүүдийг үзэх боломжтой юм байна.
Багшийн туслах апп анхлан Японд нэвтэрч, Тайланд, Вьетнам, Филиппин зэрэг орнуудад амжилттай нутагшуулсан байна. Манай улсад хот хөдөөгийн бүх хүүхэд ашиглах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.