СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ё.Баатарбилэг: Уучлаарай! Зав, зай бидэнд үнэндээ алга!

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

12-р анги төгсөгчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөд гурван сар хүрэхгүй шахам хугацаа үлдээд байгаа ч коронавирусийн халдвараас үүдэлтэй хөл, хорио хүүхдүүдэд шалгалтандаа бэлтгэх боломж олгохгүй байна. Энэ нь эцэг, эхчүүдийн санааг зовоосон асуудал болоод байгаа бөгөөд БСШУС-ын сайдыг буруутгах, шүүмжлэх хандлага ч гаргаж байгаа юм. Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийн цахим хуудсаар дамжуулж тайлбар хийжээ.  

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

-12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернэтгүй орчинд олон мянган хүүхдүүд маань сурч амьдарч байгаа юм аа.

Малчид маань гэртээ CD, DVD тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернэт хурд, интернэт төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна.

Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна...

Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол CD, DVD-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх.

Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ийн суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд CD уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил (шинэчилж чадаагүй) хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна.

"Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.