Коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулж "Талын хишиг Майнинг" компани 80 сая төгрөг хандивлалаа

"Ковид-19" халдварыг монгол улсад нэвтрүүлэхгүй байх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онц байдал зарлаж, улс орон даяар хагас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ үед аж ахуй нэгж, байгууллагуудын зүгээс халдварт өвчинтэй тэмцэхэд өөрсдийн зүгээс тусламж дэмжлэгийг үзүүлсээр байна. Эрдэс баялаг, геологи, уул уурхай болоод тээврийн салбарынхан хандиваа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

Тухайлбал, эрдэс баялагийн салбарынхныг төлөөлж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 100 сая төгрөг хандивласан бол

"Талын хишиг майнинг" компани өмнө  нь БНХАУ-ын Ухань хотод зориулсан хандивт мөн нэгдэж хандив өгч байсан бол энэ удаад Монгол Улсдаа ийнхүү 80 сая төгрөг хандивлажээ. 

89964189 2792140424165822 8376858120529379328 n

90071880 502926890380019 5865104771303604224 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.