67 сая жилийн настай шувууны чулуужсан яс олжээ

Орчин цагт оршин буй шувууны хамгийн эртний чулуужсан ясыг эрдэмтэд олжээ. Эрдэмтдийн олсон чулуужсан яс дэлхий дээр олдсон шувууны хамгийн эртний олдвор бөгөөд одоогийн зэрлэг нугаснаас хоёр дахин жижиг хэмжээтэй байна.

Wonderchicken буюу гайхамшигт тахиа хэмээн нэрлээд буй уг чулуужсан яс 66,8 сая жилийн өмнөөс өнөө цагт хадгалагдан үлдсэн гэж таамаглажээ. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн доктор Даниель Фийлд үүнийг өнөө цагийн шувууны хамгийн эртний олдвор гэдгийг баталсан байна.

Манай дэлхий дээр байгаа шувуунууд махан идэштэй теропод динозавраас 150 сая жилийн тэртээ хувьсаж бий болсон гэж үздэг. .

Эрдэмтдийн олсон чулуужсан яс нь одоо байгаа хоёр төрлийн шувууны өвөг эцэгтэй тун ойрхон гэдгийг олж тогтоожээ. Тодруулбал тахиа болон түүний төрөл, нугас болон түүний төрлийн өвөг эцэгтэй тун төстэй байгаа юм. Чулуужсан үлдвэрийг 20 жилийн өмнө Нидерландтай хиллэдэг Бельги улсын нутаг дэвсгрээс малтан Маастричт байгалийн түүхийн музейд хандивлажээ.

1075

Чулуужсан гавлын яс дунджаар 400 гр жинтэй. Энэ шувууны шинжлэх ухааны нэршил нь Астериорнис Маастричтенсис буюу Грекийн оддын бурхан Астериа болон анх олдсон газраар нь нэрлэжээ.

2048

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.