Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өчигдөр /2020-03-18/ Засгийн газар шийдвэр гаргаж хэрэглээний зээлийг 3 сараар хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ бол зээлийг хөнгөлсөн, чөлөөлсөн явдал биш. Зээлийг хуримтуулсан хэлбэрт л орууллаа. Гэтэл бусад улс орон иргэдээ эдийн засгийн хүндрэлд өртүүлэхгүй, цаашилбал хөнгөвчилсөн арга хэмжээ авч байна. Монголын засгийн газар өнөө маргаашаа аргацаасан л арга хэмжээ авлаа.
Коронавирусийн тархалтыг нэг алдвал барьж авч чадахгүй. Хөнгөн туссан хүмүүсээ эмнэлгийн байгууллагад хүлээж авахгүй гэдгээ Эрүүл мэндийн сайд нь хэлчихлээ.
Дээрээс нь олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх зүйлд их хүч хөрөнгө зарцуулж байна. Олон хүн ажиллуулж байна. Бэлтгэгдсэн хүмүүсээрээ дамжуулж цахим орчинд "Юун сүртэй юм бэ", "Ажлаа сайн хийж байна" гэх мэтээр уран гоё үгтэй, эх оронч сэтгэгдлүүдийг явуулж байна.
Засгийн газар хүмүүсийн тархи толгойг угаадаг үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй.
Өнөөдөр хэсэг бүлэг хүмүүс буюу эх мэдэлтнүүдийн ар гэр ах дүүг аврах нь чухал юм уу нийт ард түмнээ аврах нь чухал юм уу гэдгийг бодох цаг болсон. Хариуцлагыг хаа хаанаа ярих цаг болсон учраас Ардчилсан нам өнөөдөр эдгээр байр суурийг илэрхийллээ" гэлээ.