СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-19

Баян-Өлгий аймаг 60 гаруй байгууллагадаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Баян-Өлгий аймагт Казакстанд сурдаг оюутнууд олноороо ирж буйгаас үүдэн 100 гаруй хүнийг тусгаарлан, хөл хорио тогтоогоод буй. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТ, сургууль, цэцэрлэг зэрэг 90 байгууллагад орчны эрүүл ахиун нөхцөлийг сайжруулж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч,

Мөн гар утасны худалдаа, нийтийн тээвэр, сүм хийд, авто засвар, угаалгын газар, зочид буудал, амралтын газар, санхүүгийн байгууллага, халуун ус, үсчин, гоо сайхны зэрэг 67 газарт өгсөн зөвлөмжийг 84 хувь нь биелүүлж ажлын байрандаа гар угаах нөхцөл бүрдүүлжээ.

Эдгээр газруудад гүйцэтгэлийн шалгалт хийхэд 77 хувь нь орчны хог хаягдлын цэвэрлэгээг хийсэн, 88 хувь нь хог хаягдлын зориулалтын сав байршуулсан, 40 хувь нь байгууллагын дотоод орчинд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлсэн байна.

 Албан байгууллага, үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажил үргэлжилж байгаа аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.