Л.Энх-Амгалан: Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аварга цол хүртэнэ

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар гарч, олон нийтийн сүлжээгээр ч уг асуудалтай холбоотой мэдээлэл газар авсан энэ үед цахим хуудаст ялангуяа Твиттер хуудаснаа жиргэгчид өөр сэдвийг хөндөн ярилцжээ.

Тухайлбал,

Жиргээчид янз бүрийн таамаг дэвшүүлсний дотор хамгийн олон саналыг Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Улсын арслан Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, Улсын заан Н.Жаргалбаяр нар авчээ.  

Тухайлбал, жиргээч Sogoo:  

“Увс аймгийн Ховд сумын уугуул үндэсний бөхийн улсын аварга Намсрайжавын Батсуурь аварга түрүүлж Даян аварга болноо”  гэжээ. Түүний таамаг нэлээд олон хүнд таалагдсан байна.

sogoo

Харин жиргээнд багагүй идэвхитэй байдаг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

хэмээн таамаглажээ.

 89655867 206933027223034 5526563839736283136 n

Цаашлаад үндэсний бөх олноороо төрөн гарсан Архангай, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ гэх мэт аймгуудаас түрүү бөх тодорно хэмээн жиргээчид таамаглажээ.

Жиргээчдийн таамаглал:

taamag1

taamag2

taamag3

Юутай ч жиргээчид өөр өөрийнхөөрөө таамаг дэвшүүлж, өөр өөрсдийн дэмждэг бөхөө түрүүлнэ гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Чухам энэ таамаг хэнийх нь зөв байсан нь 4 сарын дараа тодорхой болно.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.