Туркийн талаас Истанбул руу нислэг хийх зөвшөөрөл өгчээ

.

Харин Истанбулын шууд нислэгийг өнөөдөр хийх зөвшөөрөл Туркийн талаас өгчээ. Тусгай үүргийн нислэгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас хариуцан зохион байгуулах аж. Ингэхдээ Улсын онцгой комиссын зөвшөөрлөөр нислэг хийх юм байна.

Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд 244, Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлээр 231, 16-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 257 монгол иргэн эх орондоо иржээ. Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр тийзийн захиалга өгсөн Монгол болон гадаадын 635 иргэн явсан байна.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэд тусгаарлах байр, хоолны зардалд хоногийн 50000, 14 хоногт нийт 700000 төгрөг төлөх аж. Төлбөрөө төлөхдөө тухайн иргэний овог нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр гэдгийг тодорхой бичих ёстой юм байна. Хэрэв АТМ-ээс төлбөрөө хийсэн тохиолдолд 99042699, 89045225, 99159079 дугаарын утсанд холбогдох аж. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасаж, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгах юм байна.

С.Бүжин

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.