ВИДЕО: Италичууд эх орны дуу дуулж нэгэндээ дэм өгчээ

Итали улсад Ковид-19 коронавирусийн халдварын тохиолдол 24,747 бүртгэгдэж, 1,800 гаруй хүн нас бараад байна. Улс орон даяар хөл хорио тогтоож, цар тахлын эсрэг тэмцэж байгаа 62 сая иргэн гэртээ хоригдож буй нэгэндээ сэтгэл санааны дэм үзүүлж тагтан дээрээсээ эх орны дуу дуулцгаажээ.

Тус улсын Засгийн газар хүнсний дэлгүүр, банк, эмийн сангаас бусад бүх газрын үйл ажиллагааг зогсоож иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсны дараа хөршүүд тагт, цонхон дээрээ гарч хамтран эх орны дуу дуулж буй бичлэгүүд цахимд орчинд цацагдаж байна. .

25963790 0 image a 1 1584178536706

Хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай өдөр, шөнийн цагт хоосорсон хэдий ч “Andrà tutto bene” буюу бүх зүйл сайхан болно гэсэн уриалгыг тарааж байна. Хятадын дараа халдварын хоёр дахь том голомт болсон Итали улсад энэ зовлонг туулсан Хятадын иргэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн “тэмцлээ үргэлжлүүлээрэй, хүчтэй байгаарай” гэсэн цахим зурвасуудыг илгээсээр байна.

AP 20073636502312 e1584195820720 640x400

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.