LIVE: Ж.Батзандан: Энэ жил 42 сая тонн нүүрс экспортлох боломжгүй болж байна

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит бус чуулганыг хуралдуулж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээгээ нээлттэй хэлэлцэхийг шаардлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Эдийн нөхцөл байдал эрс хүндэрсэн гэдэг мэдээлэл УИХ-ын гишүүдэд ирсээр байна. Гадаад худалдаа 20 хувь буурсан. .

Жижиг дунд бизнесүүдэд хоёр сарын орлогын тасалдал үүсэж, дампуурлын ирмэгт ирээд байна. Зээлийн хүүгийн дарамтаас гарах арга замыг Засгийн газар, УИХ-аас гаргаж өгөхийг хүсэж байна. .

Төсвийн алдагдал 600 тэрбумд хүрэх байдал ажиглагдаж байна. Үүнээс гарах арга замыг эрэлхийлэх, эдийн засгийн хүндэрлээс гарах арга замыг эрэлхийлэхийг шаардсаар байна. Иймд ШИНЭ нам Онцгой нөхцөлийн зээлийн багц гаргахыг Засгийн газраас шаардаж байна. АНН-үүдийг татвар, түрээс, зээлийн хүүгийн бодлогоор дэмжихийг шаардаж байна. Мөн .

Эдийн засагч Х.Батсуурь:
-Коронавирусийн халдвартай энэ үед Монгол банканд тушаах алт тушаалт 10 дахин нэмэгджээ. Энэ бол алт хууль бусаар хил давдаг байсныг ил болгож буй сайшаалтай хэрэг. Гэвч валютын ханш буурахгүй байна. Долларын ханш эрс буурах нөхцөл бүрдчихээд байхад бууруулахгүй байгааг ЗГ, Монгол банкнаас асуумаар байна.

Мөн . Энэ байдалд Төв банк анхаарах ёстой. Улмаар үнэ хямд байгаа үед шатахуунаа нөөцлөх ёстой гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.