Оксфордын их сургуулиас урлагийн үнэт бүтээлүүдийг хулгайлжээ

Оксфордын их сургуулийн урлагийн үзэсгэлэнгээс өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван ч үнэт бүтээл уран зургийг хулгайлсан хэрэг гарчээ.

Хулгайлагдсан бүтээлүүдийн дунд 17 дугаар зууны үеийн уран зургийн мастер Энтони Ван Дайкийн “Морьтой цэрэг” бүтээл багтсан байна.

Уг зурагнаас гадна Сэнт Алдатесийн Крайст Чөрч коллежийн уран зургийн галерейгээс  1580 онд Аннибале Карраччигийн зурсан “Юм ууж буй хүү”, 1640-өөд оны үед Сальватор Розагийн зурсан “Хадан эрэгт төлөвлөгөө боловсруулж буй цэргүүд” гэсэн түүхэн олдворууд алга болжээ.

 111267838 5ba70c59 87f6 4b09 8656 50317ab80ae3

 111269674 b0681fa9 9880 43a3 976f ca9b4d445fb4

Цагдаа нар хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн ба хулгайн гэмт хэрэг бямба гарагаас ням гарагт шилжих шөнө үйлдэгдсэн гэж үзжээ. Эдгээр хэргүүдтэй холбоотой мэдээ мэдээлэл, харсан зүйл байвал цагдаад мэдэгдэхийг иргэдээс хүссэн ба хяналтын камеруудыг шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.