Сэрэмжлүүлэг: Гурван настай хүүхэд угаалгын машинд гацжээ

Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 15-нд нийт гал түймэр, аврах ажиллагааны нийт 16 дуудлага мэдээлэл ирснээс ихэнх нь гал түймрийн дуудлага эзэлжээ.

Тухайлбал байшин болон дээвэр, хашаа шатаж байна гэсэн дуудлага зургаа, автомашин шатаж байна гэсэн дуудлага хоёр, гэр шатаж байна гэсэн дуудлага дөрөв иржээ.

Үүнээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн “Сүүжийн энгэрийн бууц” гэдэг газарт малчин Г-гийн “Хьюндай портер” загварын ачааны автомашин, 4 ханатай гэр бүрэн шатсан байна. Уг гал түймэрт иргэн Г-гийн 2 гарын сарвуу бага зэрэг түлэгджээ.

Бага насны хүүхдүүд амарсан байгаа энэ үед хүүхдэдээ тавих анхаарлаа бууруулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь.  Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 20:11 цагт очиж иргэн Б /3 настай, эрэгтэй/-г 16 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж БГД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

83790125 587937268423136 7236914259039354880 n

Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Оргил худалдааны төвийн эсрэг талд дулааны худагт цогцос байна гэсэн дуудлага иржээ. Тус худгаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гарган СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.