СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-16

Улаанбаатар-Истанбулын нислэгийг энэ сарын 18-нд хийхээр төлөвлөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Энэ сарын 15-нд БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай эхний 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь авчирлаа. Мөн Берлин-Москва-УБ чиглэлийн ОМ-136 нислэг 07.58 минутанд газардсан бѳгѳѳд энэхүү нислэгээр 231 монгол иргэн эх орондоо иржээ.

Тэгвэл Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт хийлээ.

. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.

Москва-Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр 1 удаагийн нислэг гүйцэтгэх бөгөөд эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна.

бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм.
Цаашид гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисст танилцуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллах тул ард иргэдийг хүлээцтэй, тайван байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг зөвлөж байна

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.