LIVE: МИАТ-ийн онгоцоор ѳнѳѳдѳр БНСУ-аас 244 иргэнээ авчирч байна

Олон улсын нислэг зогсоосонтой холбоотойгоор БНСУ-аас хүндэтгэх шалтгаантай иргэдээ авчрахаар болсон.  МИАТ ХК-ийн тусгай нислэг 244 иргэнээ эх оронд нь авчрахаар БНСУ-ын Инчеоны нисэх буудлаас хөөрсөн болохыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлсэн. 

.

.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ХӨСҮТ-д шинж тэмдэг илэрсэн, Бусан, Дэгү хотуудаас ирсэн иргэдийг тусгаарлана. Харин шинж тэмдэг илрээгүй бол тусгаарлах байруудад байлгана. Эцсийн мөчид тасалбараа буцааж байгаа тохиолдол байна. Гадаад паспортоо мартсан, хоёр иргэн халуурч байна гээд онгоцонд суугаагүй” гэсэн юм.

Өчигдөр Шадар сайд тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж, Цэргийн төв эмнэлэг, Энхсаран сувилал, Амар зочид буудалд байрлуулахаар болсон. Өнөөдөр 16:20 цагт МИАТ-ийн нислэгээр ирэх иргэдийг нисэх буудлаас шууд 8 автобусаар тусгаарлах байр руу авч явах тул нисэх буудал угтан авах иргэдэд үйлчлэхгүй.

157B0726 new

157B0728 new

ongots 2 new

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.