Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх эсэхийг НОК шийдвэрлэнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сунгахгүй, маргааш нээнэ гэдгийг албан ёсоор зарласан юм. .

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.

Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт

Тиймээс Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх эсэхийг шийдвэрлэх юм байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.