Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 868  гектопаскаль байлаа.  Даралт өдөртөө тогтвортой байна.

t89

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.