Богдхан ууланд салхилахыг зөвшөөрөөгүй гэлээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийг Богдхан уулын Цэцээ гүний овоо руу гарч салхилахыг хориглох шийдвэрийг Нийслэлийн онцгой  комиссоос гаргасан.

Учир нь амралтын өдрүүдэд тус уулыг иргэд олноор зорьдог учир халдвар гарах эрсдэлтэй гэж үзэж буй. 

Өнөөдрөөс Богдхан уул руу гарч салхилах, алхахыг зөвшөөрчээ гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан.

Энэ талаар .

Богдхан уулын ан амьтад өвс, давс хужир тавьж өгчээ

Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвс тэжээл хомстсоны улмаас Богдхан уулын ан амьтад нийслэл хотын суурьшлын бүсэд орж ирэх болжээ. Он гарсаар хамгаалалтын захиргаанаас ан амьтанд өвс, давс хужир тавьж өгөх ажлыг удаа дараа зохион байгуулж байна.

89539577 2335345876764025 5864896611418636288 n

Шинэ төрлийн “Covid-19” вирусийн халдвар дэлхийн хэмжээнд өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан  боловч ан амьтдад өвс тавьж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байгаа гэнэ.

Тухайлбал, Богдхан уулынхаа Нүхтийн амны эх орчмын хаданд янгир ямааны, Зуунмодны ойд халиун буга, бор гөрөөсний идээшилдэг газарт 260 кг өвс тавьж өгчээ.

 89933578 3095092813871383 4667957026377170944 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.