Ирэх долоо хоногт 209 теле хичээл телевизүүдээр гарна

Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотой ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийг хөл хорионд оруулаад байгаа бөгөөд 29 улс орон сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол улс юм. Мөн .

Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд СӨБ, Бага боловсрол, Суурь боловсрол, Бүрэн дунд боловсрол, ЭЕШ, Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсролын .

Энэ удаагийн Теле хичээлийг 16 телевизийн уран бүтээлчид багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг зөвлөх, чиглүүлэгчид хамтран бүтээж байна.

Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсрол, ЭЕШ гэсэн хичээлүүд бүх телевизүүдээр гарах бол, бусад хичээлүүд хуваарийн дагуу телевизүүдээрээ гарна. Тиймээс багш, эцэг эхчүүд та бүхэн хуваарийн дагуу хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэхэд анхаарлаа хандуулна уу. Харин дор бүрнээ хариуцлагатай хичээлээ хийхийг сурагч дүү нартаа зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.