Польш улсын хоёр иргэнээс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй тул буудалд нь үлдээжээ
Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул эрүүл мэндийн байгууллагад ханджээ.
Энэ дагуу 14:00 цагийн үед яаралтай түргэн тусламжийн эмч нар ирснээс гадна цагдаа, онцгойгийн хамгаалалт гаргасан юм.

Тухайн хоёр иргэнийг түргэн тусламжийн эмч нар үзлэг хийх хооронд “Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлээгүй байна.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ талаар тодруулахад “Түргэн тусламжийн эмч нар польшийн хоёр иргэнд үзлэг хийхэд суурь өвчнөөсөө шалтгаалж, халуурсан тул эмч нар зөвлөгөө өгөөд буудалд нь үлдээсэн. Иймд одоогийн байдлаар тус зочид буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” хэмээв.
Польш улсад нийт коронавирусийн 31 тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.